Кинотеатруудад сүлд дуулал эгшиглүүлж байхыг үүрэгджээ

Энэтхэгийн Дээд шүүх кино бүрийн өмнө тус орны сүлд дуулал эгшиглүүлж байхыг бүх кинотеатрт үүрэг болгожээ. BBC News лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.
Кино үзэж байгаа хүмүүс сүлд дуулал эгшиглүүлж дуустал зогсож байх ажээ. Энэ үед дэлгэцнээ төрийн далбаа гарч байх гэнэ. “Хүмүүс эрх чөлөөний тухай хувийн ойлголтоо орхиж, жинхэнэ эх оронч үзлийг мэдрэх ёстой” гэж шүүгчид шийдвэрээ тайлбарласныг эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Энэ шийдвэрийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид идэвхитэй шүүн хэлэлцэж, зарим нь үүнийг дүр эсгэсэн эх оронч үзэл хэмээн үзэж, харин бусад нь үндэсний эв нэгдлийн мэдрэмжээр эх орон нэгтнүүдтэйгээ нэгдэх боломжид баярлаж байгаа ажээ.
Энэтхэгийн муж улс бүрт үндэсний төрийн дууллын тухай өөрийн гэсэн хуультай байдгийг BBC News тэмдэглэсэн байна. Жишээ нь, Махараштр муж улсын кинотеатруудад 2003 оноос төрийн дуулал эгшиглүүлж байгаа бол, харин Тамилнад муж улсад ийм практикийг хориглоод, энэ нь нийгэмд таагүй байдал бий болгож болох юм гэж тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ