“Бид мартахгүй” ёслол, хүндэтгэлийн ажиллагаа боллоо

#101010;">Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд Бүгд Найрамдах Улс тунхагласаны 92, Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагчдыг “Цагдаагийн тангараг” өргүүлэх “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ”, 2016 онд гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудаа үдэн гаргах, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа эрсдүүлсэн журмын нөхдөө эргэн дурсаж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэх “БИД МАРТАХГҮЙ” сэдэвт ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11:40 цагт тус газрын хурлын танхимд зохион байгууллаа.

#101010;">#101010;">

#101010;">Ёслол хүндэтгэлийн ажиллагаанд 120 гаруй алба хаагч цагдаагийн албаны тангараг өргөж, 2016 онд гавьяаныхаа амралтанд гарсан 6 ахмад ажилтныг хүндэтгэн үдэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн 4 алба хаагчийн ар гэр бүлийн 8 иргэнд хүндэтгэл үзүүлэн гэр бүл тус бүрт 100000 төгрөгийн буцалтгүй тусламж, дурсгалын зүйлийг гардуулав.

#101010;">

#101010;">Өдөрлөгийн ажиллагаанд даргын зөвлөлийн гишүүдээс гадна харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга нар оролцож хүндэтгэл үзүүллээ.

#101010;">

СЭТГЭГДЭЛ БИЧИХ