Хоёр удаа эрлийн ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Баяндавааны “Хар-Усан” тохой гэдэг газар иргэн М /38 настай, эрэгтэй/ 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон голын усанд осолджээ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 09:35 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 иргэн, 1 автомашинтай, нийт 24 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг 14 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс 11 дүгээр сарын 06-ны өдөр эрлийн ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр түр зогсоосон байна.

Харин өчигдөр дахин эрэн хайх хүсэлтийг 06:00 цагт хүлээн авч Дархан-Уулаймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Осолдсон газраас 10 км газарт эрэн хайж голын мөсөнд 62 цооног гаргаж усны камер тавин ажиллаж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг зогсоосон байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ