Оростой цэргийн салбарт хамтрахад мөнгө гаргахыг хориглов

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимОростой цэргийн салбарт хамтран ажиллах санхүүжилт хийхийг хоригложээ. Конгрессын доод танхимын гишүүдийн сайшаасан тус орны батлан хамгаалахын шинэ төсөлд ийм шаардлага тавьсныг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Санхүүгийн баримт бичигт цэргийн хэд хэдэн асуудлаар АНУ, Оросын цэргийн ажиллагааг хязгаарлаж байна. Тухайлбал, Оросыг хэд хэдэн болзол биелүүлэхгүй байгаа цагт цэргийн хамтын ажиллагаанд мөнгө гаргахыг хоригложээ. Эдгээрийн дотор Крымыг Украинд буцааж өгөх, Украины эсрэг “түрэмгий үйлдлээс” татгалзах, Минскийн тохиролцоог мөрдөх болзол орж байна.

Афганистаны талаархи логистикийн салбарт хамтран ажиллахад энэ хориг хамаарахгүй ажээ. Пентагоны тэргүүн хоригийг тодорхой хугацаагаар зогсоож болох ч, ингэхийнхээ өмнө тэр үүнийг конгресст мэдэгдэх ёстой ажээ

Ингэхдээ төсөвт “оросын түрэмгийлэлтэй” тэмцэхэд 4,3 тэрбум доллар гаргахаар төлөвлөж байна. Энэ мөнгийг тухайлбал, НАТО-гийн холбоотнууд, Европ, Еврази, болон Төв Азийн түншүүдийг дэмжихэд зарцуулах ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ