Нас барсан хамгийн баян алдартнуудын жагсаалт гаргажээ

“Forbes” сэтгүүлийн сэтгүүлчид нас барсан хамгийн баян алдартнуудын жагсаалт гаргасан байна. Жагсаалтын эхэнд поп-хөгжмийн талийгаач хаан Майкл Жексон дахин бичигджээ. 2016 онд түүний хөрөнгө 825 сая доллар болсон байна.
Чарли Браун болон Снупигийн тухай “Peanuts” комикс зурсан Чарльз Шульц “Forbes” сэтгүүлийн жагсаалтын хоёрт бичигджээ. Шульц 2000 оны хоёрдугаар сард 77 насандаа нас барсан юм. Түүний “The Peanuts Movie” комиксоор 3D-хүүхэлдэйн кино гарсны дараахан хөрөнгө нь 48 сая долларт хүрсэн байна.
Зүрхний өвчнөөр нас барсан тамирчин Арнольд Палмер гуравт орж, түүний хөрөнгө өнөөдрийн байдлаар 40 сая доллар байгаа ажээ. Түүний нэрээр хувцас болон “Arizona Beverage” ундаа үйлдвэрлэдэг юм.
39 жилийн өмнө нас барсан рок-н-роллын талийгаач хаан Элвис Пресли дөрөвт бичигджээ. Түүний цомгууд урьдын адил жилдээ нэг сая гаруй доллараар борлогдож байна. Үүнээс надна,түүний Грейсленд гэр музей Преслигийн гэр бүлийнхэнд нэлээд орлого өгдөг аж. 2016 онд түүний хөрөнгө 27 сая доллараар үнэлэгдэж байна.
58 настайдаа нас барсан дуучин Принс талийгаач хамгийн баян оддын эхний тавд бичигджээ. Түүний дансанд 25 сая доллар байна. Бусад талийгаач алдартныг жагсаавал:
- Боб Марли (21 сая доллар);
- Тедор Гейзель (зохиолч, 20 сая);
- Жон Леннон (12 сая);
- Альберт Эйнштейн (11,5 миллионов);
- Бетти Пейж (11 сая);
- Дэвид Боуи (10,5 сая);
- Стив Маккуин (жүжигчин, 9 сая);
- Элизабет Тейлор (9 сая).
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ