Хятад иргэнийг уурхайн гүнээс эрэн хайх ажиллагааг өнөө өглөө эхлүүлжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Жараахай багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-ийн Улааны уурхайн ерөнхий инженер Хятад улсын иргэн В овогтой С нуралт үүсч ашигладаггүй байсан 40 гаруй метрийн гүнтэй нүхэнд унасан байж болзошгүй тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 00:38 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх Аврах ангийн 6 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 6 албан хаагч, 1 автомашинтай 01:25 цагт гарсан байна. Ингээд эрэн хайх, аврах ажиллагааг өглөөний 08:00 цагаас эхлүүлсэн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ