Роналдуг 150 сая евро татвараас нуусан гэж сэжиглэж байна

КриштануРоналду 150 сая евро татвараас нуусан хэрэгт холбогджээ гэж германы “Шпигель” сонинд бичсэн байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Роналду татвараас бултахдаа Швейцар болон Британийн Виргиний арлын оффшорын компаниудыг ашиглаж байжээ.Татвар төлөхөөсбултахад “Манчестер Юнайтед” клубийн ерөнхий дасгалжуулагч Жозе Мауриньо бас холбогдсонбайна. Сонинддурдсанаар, тэрээр 12 сая евро нуун дарагдуулжээ.

“Шпигель” сонин мэргэжлийн хөлбөмбөгт гардаг санхүүгийн ов мэхийг судладаг сэтгүүлчдийн “Football Leaks” консорциумд ордог юм.Португалын од хууль бус үйлдэлд холбогдолтой тухай мэдээлэл ньнийт эрэн сурвалжлах ажлын зөвхөн нэг хэсэг юм. Энэ ажлын үр дүнгойрын гурван долоо хоногт танилцуулах бодолтой байгаа аж.

РоналдуЛионель Месси, Антуан Гризман нарын хамтшилдэг хөлбөмбөгчний цолд өрсөлдөж байгаа нь баасан гарагт тодорхой болсон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ