Цогтцэций суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд олон удаагийн чичирхийлэлт мэдрэгдсэн бөгөөд өнөөдөр л гэхэд 10:00 цагийн орчимд тус сумын Цагаан овоо багаас зүүн урагш 10 км газарт 3.8 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна.
Тиймээс газар хөдлөлт болсон Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ.
Ингэхдээ тус суманд иргэдийг хоргодох байр болон кемп, гэр зэрэгт нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаж, сумын хэмжээнд цахилгаан хязгаарласан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ