Самранд явсан иргэд сураггүй болжээ

Орхон аймгийн Жаргалант сумын 13-03 тоотод оршин суугч Г /46 настай, эмэгтэй/, Н /38 настай, эрэгтэй/ нар өнгөрсөн 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самранд яваад 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш, мөн иргэн Г /38 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 28-ны өдрөөс тус тус сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгаас 6 хүн, ар гэрээс 7 хүн, нийт 19 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг Хүдэр сумын “Баруун моностой” гэх газраас эхлүүлсэн байна. Тус сумын төвөөс автомашинаар 70 км явж самарчдын цуглардаг, самраа цайруулдаг, худалдаа эрхэлдэг гол цэг болох /вокзал/ гэх нэртэй газарт хүрэлцэн очно. Тухайн цэгээс цааш автомашинаар явах боломжгүй болох тул 30 кмгазар самналт хийж самарчдын байрладаг отогт очихоор явжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ