Гаж гэмээр хүйтрэл: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь манай гарагт зөвхөн температур нэмэгдэхэд нөлөөлөөд зогсдоггүй. Цаг уурын өөрчлөлтөөс болоод байгалийн янз бүрийн үзэгдлийн давтамж ойртож, эрчим нь ихэсдэг. Уур амьсгалын гаж үзэгдэл нь үер, ган гачиг, энэ улирал болон өргөргийн хувьд урд өмнө байгаагүй байгалийн үзэгдлээр илэрч байна. Европын уулын цанын баазуудад өвөл цасгүй эхэлж байхад, Саудын Арабад цасан шуурга тавьж байх жишээтэй. Тийнхүү манай сайт агаарын температур буурснаар, цочирдуулсан явдал болж, оршин суугчид нь амьдралдаа анх удаа цас үзсэн орон, хотуудыг танилцуулж байна.

Буэнос-Айрес хот

Аргентины нийслэл Буэнос-Айрест 90 жилийн хугацаанд 2007 онд анх цас унажээ. Антарктидаас ирсэн хүйтэн агаар энэ гаж үзэгдлийн шалтгаан болсон байна.

Сахарын цөл

2012 оны нэгдүгээр сард Умард Африкт өвөл болжээ. Марокко улс, Алжирын өмнөд нутаг болон тэр ч байтугай Сахарын цөл цасанд дарагдаж, бүтэн хоног цасан тал болсон байна.

Бразил

2013 оны долдугаар сард Бразил улс цасанд дарагджээ. Тус орны 90 сууринд цас тогтсон байна. Өмнөд нутагт термометрийн багана -7 градус хүртэл буурчээ. Бас Парагвай, Уругвай, Аргентин болон Чилид өглөөдөө жавартай байсан байна.

Кейптаун хот

СЭТГЭГДЭЛ БИЧИХ