Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн "Баруун моностой" гэдэг газар самранд явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Г /46 настай, эмэгтэй/, Н /38 настай, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын 14-ний өдрөөс, мөн иргэн Г /38 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш тус тус сураггүй болсон тухай мэдээллийг бид өчигдөр мэдээлсэн билээ.

Сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 02-ны өдөр иржээ. Өчигдрийн байдлаар Хүдэр сумын Баянцагаан багийн "Баруун моностой" гэдэг газраас 3 хэсэгт хуваагдан 30 орчим км-т явганаар самналт хийн эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ