Уурхайн гүнд хятад иргэн унаж нас барсан байжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Жараахай багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-ийн Улааны уурхайн ерөнхий инженер Хятад улсын иргэн С /32 настай, эрэгтэй/ уурхайн нүхэнд унасан байж болзошгүй тухай мэдээлсэн билээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх Аврах ангийн алба хаагчид ажиллаж өчигдөр 09:10 цагт Хятад улсын иргэний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тухайн уурхайн нүхэнд нуралт үүсч ашигладаггүй байсан бөгөөд нас барсан иргэн 40 гаруй метрийн гүнтэй нүхэнд унасан байжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ