ААНБ, хувь хүмүүс БНСУ руу явуулна гэж зарлаж, бүртгэж байгаа нь хууль бус

Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна Үүнтэй холбогдуулан иргэдийн зүгээс Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлсээр байгаа аж. Тиймээс иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна.

Монгол Улс нь БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх үйл ажиллагааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар удирдан зохион байгуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд аливаа ААНБ болон хувь хүмүүсийн зүгээс БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэсэн зар тарааж, бүртгэж байгаа нь хууль бус болохыг иргэдэд АНХААРУУЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ