Худал дуудлага өгсөн иргэнийг Цагдаагийн байгуллагад өгчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Турк сургуулийн 1А байрны дунд орших траншейнд иргэн А хөлөө гэмтээсэн, траншейны нүхнээс гарч чадахгүй байна тусламж үзүүлнэ үү гэсэн дуудлага өчигдөр иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход оршин суух тодорхой хаяггүй, гэр оронгүй, иргэн А /45 настай, эрэгтэй/ зүүн сүүж, зүүн гарын тохойгоор өвдөөд босч чадахгүй байдалтай байсныг гаргаж 103 яаралтай түргэн тусламжид хүргэсэн байна. Харин их эмч А-д үзлэг хийхэд биед нь ямар нэг гэмтэл байхгүй эрүүл хүн байна, эмнэлэгт хүргэх шаардлагагүй гэжээ. Тиймээс түүнийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ