Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 12 дахь уулзалт” 10.00-13.00 цагт Засгийн газрын 11 байр /хуучнаар худалдаа аж үйлдвэрлэлийн танхим/-нд болно.
  2. ХХААХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагт Арьс ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хурал болно.
  3. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
  5. 11.40 цагт Төрийн ордон, Иргэний танхимд ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хөрс, Бэлчээрийг хамгаалах” талаар гаргасан зарлигийг гардуулна.
  6. MN мэдээллийн төвд 12.00 цагаас Солонгос улсад жил бүр уламжлал болгон зохиогддог "Korean Culture & Entertainment Awards"-аас монголд анх удаа "International Star" шагнал хүртсэн "Guys" хамтлаг цоо шинэхэн уран бүтээл болох "Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя" дуугаа видео клиптэй нь танилцуулах гэж байна.
  7. Баянгол ресторанд "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форум 14:00 цагаас эхэлнэ. Компаниуд хүндрэлийг даван туулах ямар стратеги хэрэгжүүлж байгаа талаар хүн бүрийн тэр бүр анхаараад байдаггүй дунд зэргийн компаниуд туршлага хуваалцах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ