Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, тус дүүргийн долдугаар хорооны Баян-Хошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” Ч:41 чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа. Ингэхдээ “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл хоёр км сунгажээ. “Нарантуул” ОУХТөв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобуснууд “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан ийм өөрчлөлт хийж эрх хасагдсан автобуснуудын орон зайг нөхөж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ