Дуучин Амараагийн өмгөөлөгч, ар гэрийнхэн нь ОХУ-ын ЭСЯ-нд ханджээ

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахын бусдад зодуулсан хэргийн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл түүний ар гэрийнхэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар өнөөдөр ОХУ-ын Элчин сайдны яаманд ханджээ.
ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйхаа мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ