Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна

УИХ-ын 2011 оны 12 дугаар сарын 23-ны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр болгосон.
Тиймээс энэ сарын 29-ны пүрэв гарагт бүх нийтээрээ амрах юм. Энэ өдөр монголчуудын хувьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас ангижирч, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ