Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Корпорейт зочид буудлын /МҮХАҮТ/ Улаанбаатар танхимд 08.30-17.30 цагийн хооронд ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран "Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь" Үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулна.
  2. Орон нутгийн хөгжлийг дэмжих боломж, тулгарч буй эрсдэл, бэрхшээл, арга замыг хэлэлцэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран “Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулганыг 09:00 цагаас зохион байгуулна.
  3. Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд 09.30 цагт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно.
  4. 10.00 цагаас Кино Урлагийн Дээд Сургууль дээр Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, поктор, профессор, Содовын Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны "Багшийн алдар" тэмдэглэх, "Эрдмийн өргөөнд нэгэн жаран" эрдэм шинжилгээний бага хурал болно.
  5. Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар 10:00 цагт болно.
  6. Оны тэргүүний залуу эмч, залуу багш, оюутан шалгаруулах ёслолын ажиллагаатай холбоотой хэвлэлийн бага хурал 11.30 цагаас МЗХ-ны 209 тоотод болно.
  7. 13.00-17.30 хооронд НҮБ-ын байр, 3 давхар, Хурлын танхимд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон судалгааны төв Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Гадаад Худалдааны Байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагуудад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог “Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулах гэж байна.
  8. Берлин хотноо СОЁЛ ЭРДЭНЭ хамтлагийн дуучин, МУГЖ Г.Жаргалсайхан /ТОМ ЖАГАА/, дуучин МУГЖ Бархас нарын уулзалт тоглолт болно.
  9. 15:30 цагт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулна. Тус ёслолд Такэнори Шимизү сайд болон аймгийн Засаг дарга, холбогдох хүмүүс оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ