Хүүгээ машинд орхисон эр бүх насаараа хоригдох ял сонсчээ

Жастин Росс Харрис
Америкийн оршин суугч Жастин Росс Харрисыг бараг хоёр ойтой хүү Куперыг машиндаа орхин амь насыг нь бүрэлгэсэн буруутай гэж үзжээ. Жоржи муж улсын Кобб тойргийн Дээд шүүхийн шүүгч Мэри Стэли Кларк ийм шийдвэр гаргасныг CNN агентлаг даваа гарагт уламжилсан байна.
Уг хэрэг 2014 оны зургаадугаар сарын 18-нд болжээ. Атланта хотын захын хорооллын 36 настай оршин суугч хоёр ой хүрээгүй хүүгээ “Hyundai Tucson” машины арын суудалд орхин, эхлээд өглөөний цайгаа уугаад, дараа нь ажилдаа явж, тэнд бүтэн өдөржингөө байсан аж. Купер хүү машинд бараг долоон цаг байжээ. Машин аажимдаа наранд халж, энэ нь түүний үхлийн шалтгаан болсон байна.
Оройн 16 цагийн орчимд Харрис холгүй орших кинотеатр руу явж, ингэхдээ хүүхэд нь машинд байгааг санажээ. Мань эр түүнийг машинаас гаргаж, харин болсон явдлыг харсан хүмүүсийн хэлснээр, тэр их сандарч, уйлж байсан гэнэ.
Мань эр хүүхдээ тээршаасан учир, хүүгээ машиндаа орхисон хэмээн яллагч нотолжээ.
Харрис тэнсэн суллагдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял авсан байна. Хүү нь нас барсан тэр өдөр мань эр зургаан эмэгтэй, түүний дотор хоёр охинтой мессежээр харилцаж байсныг мөрдөн байцаагчид тогтоожээ. Яллагдагч олон нийтийн газруудад сексийн шинжтэй үйлдэл хийж,биеэ үнэлэгчидтэй явалддаг байсан нь шүүх хурлын үеэр тодорхой болсон байна. Энэ мэдээ нь түүний эхнэр, найз нөхөд болон хамт ажиллагсдын хувьд гэнэтийн явдал болжээ.
Зургаадугаар сарын 21-нд Техас муж улсын Даллас хотын 32 настай Майкл Тэдфорд машиндаа унтсанаар хамт байсан зургаан сартай охин нь наранд хэт халснаар, ухаан алдсан байна. Охиныгоо сэргээх гэхдээ тэрээр түүнийг хөргөгчид хийж, харин хүүхэд удалгүй нас баржээ. Түүнийг хүний амь нас бүрэлгэсэн гэж үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ