Нохойгоо өмөөрсөн эр имжтэй зодолджээ
Нохойгоо өмөөрсөн анчин болон имж хоёр зодолдож байгаа дүрс бичлэг сүлжээнд тавигджээ
Уг явдал Австралийн төвийн өргөн уудам нутагтай гандуу Аутбэк дүүрэгт зэрлэг гахай агнах үеэр болсон байна. Энэ удаа хамгаалагч нь нохой биш, харин түүний эзэн байсан нь сонин юм. Нас бие гүйцсэн нэг имж нохойг нь барьж аваад, багалзуураар нь тас тэвэрчээ.
Зоригтой эр нохойгоо аврахын тулд имжтэй үзэлцэхээр шийдсэн байна. Тэрээр зэрлэг амьтны анхаарлыг сарниулан, өөрийн юу чаддагийг үзүүлээд авчээ.
Эцэст нь эр имж шанаандаа хүндхэн цохилт аваад холдсон байна. Харин энэ үед аюулгүй зайд очиж амжсан нохой нь эзэндээ туслаагүй аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ