Самранд явсан иргэд осгож нас баржээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн "Баруун моностой" гэдэг газар самарт явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Г /46 настай, эмэгтэй/, Н /38 настай, эрэгтэй/ нар 2016.11.14-ний өдрөөс, мөн иргэн Г /38 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгаас 6 хүн, ар гэрээс 7 хүн, нийт 19 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулав.
Улмаар энэ сарын 04-ний өдрийн 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн "Баруун моностой" гэдэг газраас иргэн Г /46 настай, эмэгтэй/, Н /38 настай, эрэгтэй/ нарыг осгож нас барсан байдалтай байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Харин иргэн Г /38 орчим настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ