Жиргээгээр хотыг удирдах уу?

Хотын дарга нарруу сошиалаар дайрах адын зантай болчихоод байгаа найрсаг бус Улаанбаатарчууд бас байнаа байна. Улаанбаатар хотын экс дарга улсын баатар Э.Бат-Үүл арга барагдахдаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа жиргээчдийг “лаларууд” хэмээгээд амжсан. Тэрээр ярихдаа “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй хэмээж байсан.
Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа хотын шинэ удирдлагуудруу ч сошиалаар, компьютерээ шүлстэн байж дайрагсад олон болжээ.
Саяхан эрхэм сошиалчид хотын удирдлагуудын зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсон хэмээн худал мэдээ тарааж хэсэг шуугисан. Гэтэл энэхүү арга хэмжээг хотын захиргаанаас зохион байгуулаагүй төдийгүй нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэж албан ёсоор мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 22-ны өдөр “One event Нall”-д болсон цэнгүүнд бусад зочид шиг урилгаар оролцсоныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн юм.
Энэ цэнгүүнийг “Аз жаргалтай залуус” залуучуудын клубийн залуус өөрсдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж, урилгаар ОХУ, БНХАУ ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид болоод хотын удирдлага, УИХ-ын гишүүдийг урьж, оролцуулсан юм байна.Төрийн түшээд, гадаад дотоодын дипломатчид,албаны хүмүүс оролцсон энэ арга хэмжээний үеэр “Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломатчид цохиулсан гэх муу мэдээ жиргээчдийн хувьд зөвхөн хотын удирдлагаруу дайрах “сайн” шалтаг болж өгсөн бололтой юм.
Харамсалтай нь Хар сарнайгийн Амарааг зодуулах үеэр хотын удирдлагууд аль хэдийнэ явчихсан байжээ. Аль ч улсын ямар ч хотын дарга хотын иргэдийнхээ санаачилгыг дэмжих байдлаар арга хэмжээнд оролцоод гарах нь энгийн л зүйл. Оролцохоо больчихвол бас нэг муу нэр зүүлгэж л таарна. Иймд хотын экс дарга Э.Бат-Үүлийн хэлснээр өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж хэрхэвч болохгүй бизээ.Тэдний үгээр ажлаа явуулна гэвэл яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг дүр зураг харагдана.Ер нь жиргээгээр хотыг удирдана гэж юу байхав дээ.Тэд бол хотын иргэдийн нэг л жижигхэн эд эс. Их хот сая хол давсан хүн амтай.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ