Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

"Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо" үндэсний чуулган 09.00-17.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд болно.
- 9.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
- Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт 09:30 цагт Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав салбарт болно.
- Улаанбаатар зочид буудлын 6 давхарт Номын хүрээ танхимд 11.00 цагаас Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан мэдээллийг танилцуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжих, тэдний саналыг сонсох, нийгмийн ойлголт хандлага, хууль эрх зүй, нийгмийн халамж, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой уулзалт 11.00 цагаас 100 айлд байрлах Ампер хаусын хурлын танхимд болно.
- 12.00 цагт улсын Филармонийн байранд болон дуучин Н.Наранбаатарын "МИНИЙ ЗАХИДАЛ" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ