Гутлын эвгүй үнэрээс хэрхэн салах вэ?

Та гутлаа тайлахдаа, хөлний эвгүй үнэр дотор муухайруулах шиг болохыг мэдэрдэг тийм байдалд орж байсан уу? Энэ эвгүй үнэр нь таны хөл гутал дотроо амьсгалахаа больсныг харуулж байгаа төдийгүй, мөөгөнцөр, бактери үржиж байгаагийн дохио байж мэднэ.
Нимбэглэг жимсний хальс
Нимбэг, амтат жүрж юмуу грейпфрутийн (аварга жүрж) шинэхэн хальс нь гутлын эвгүй үнэрийг арилгадаг цэвэр байгалийн үнэр дарагч юм. Гутландаа хальсыг хэдэн хэсэг хувааж хийгээд, 2-3 цаг байлга. Тэгсний дараа нь таны гутал шинэ юм шиг сэнгэнээд явчихна!
Идэвхижүүлсэн нүүрс
Хэдэн ширхэг идэвхижүүлсэн нүүрсийг гуталдаа хийх нь үнэр болон илүүдэл чийгний эсрэг хамгийн үр нөлөөтэй арга мөн.
Спирт агуулсан шингэн
Ариутгалын маш сайн хувилбар. Ердийн цагаан архи юмуу шингэлсэн одеколон ч танд туслана. Хэрэглэх хоёр хувилбар бий. Дээр дурдсан хоёр шингэнээс бага зэргийг гуталдаа хийгээд, ноосон оймс өмсөн, гэр дотуураа 2-3 цаг явж болно. Эсвэл найруулсан спирт юмуу цагаан архийг гутал дотроо шүршигчээр шүршээд, шөнө хонуулна. Спирт ууршиж, харин эвгүй үнэр гаргадаг бактериуд устана.
Тальк, хүүхдийн цацлага
Гуталдаа тальк хийгээд, шөнө хонуулна. Эсвэл гутлаа өмсөхийн өмнө уландаа цацлаг түрх. Энэ нь хөл нойтогнож, шивэртэхээс сэргийлэх маш сайн хэрэгсэл юм.
Сода
Сода нь гутлын улавч болон дотор талын илүүдэл чийгийг түргэн шингээж, түүнчлэн үнэрийг саармагжуулдаг. Гутландаа сода цацаад, шөнө хонуул. Өглөө нь гутлынхаа дотор талыг цэвэрлэж, нойтон цаасаар арчаарай.
Цайны модны тос
Гутлынхаа дотор талын хажуугаар ийм тосхэд хэдэн удаа дусаа. Шөнийн туршид тосны эфир ууршиж тарна. Энэ бактерийн эсрэг хэрэгсэл нь бүхий л эвгүй үнэрийг саармагжуулахад танд туслана.
Лаваанд, мугваа (шалфей)
Энэ эмийн ургамалууд нь асуудлыг түргэн зуур шийдвэрлэнэ. Эдгээр ургамал нь эвгүй үнэр үүсгэдэг бактериудыг устгадаг. Ариутгал хийхийн тулдэдгээр ургамалын хатсан иш юмууийм иш бүхий уутыг гуталдаа хийгээд, шөнө хонуул. Улавчаа байнга сольж, гутлаа цэвэрхэн, хуурай байлгахыг бүү мартаарай. Тэгвэл эдгээр материал танд гарцаагүй тус болно!
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ