Трансформатор унаж хүн гэмтжээ

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд өндөр хүчдэлийн трансформатор унаж, хүн даруулж гэмтсэн байна. УБЦТСүлжээ ТӨХК-ийн цахилгаанчин Д /эр. 22н/ нь сургуулийн 37-р гудамжны цахилгааны шугам шалгаж байх үедээ ийнхүү гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Мөн Дархан-Уул аймаг Дархан сумын суух Д /эр. 37н/ гэгч нь 12-р сарын 04-ний өдөр БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахад чингэлэг буулгаж байгаад краны суманд цохигдон унаж нуруу, хүзүү гэмтсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ