Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элч”-ээр сонгогдлоо

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайлангийн нээлт боллоо. Энэ үеэр Монгол улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсоноо дуулгасан юм.Тэрээр цаашид агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо өргөж, өөрийнх нь адил олон мянган эцэг эхчүүд төлөөлөл болно гэдгээ онцлов.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тайланг нээж үг хэлэв. Тэрбээр, юуны өмнө “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг эцэслэн, зөвлөмж боловсруулж ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олон, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнболон оролцсон бүх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Агаарын бохирдол Монгол Улсад нүүрлэхээс гадна дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байна. Дэлхий дахинаа агаарын бохирдлоос үүдэлтэйгээр жил бүр 4,3 сая хүн нас барж байгаагийн хагас сая нь тав хүртэлх насны хүүхдүүд байна.Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөнхарамсалтай нь тоо баримтыг судалгааны байгууллагууд мэдээлж байна.
Тиймээс “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг УИХ, Засгийн газарт танилцуулан Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулах, гаднаас импортлож байгаа хуучин автомашины татварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн тогтолцоог боловсронгуй болгох, ард иргэдийн дунд хуучин машины хэрэглээний хор уршгийн талаар таниулах, нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байна. Энэ үед НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг бодитой батлан харуулах тайланг гаргаж байгаа нь нэн чухал юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016-2017 онд “Цэвэр агаар сан”-г сэргээж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах,нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг балтгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн агаарын чанарыг сайжруулахбүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн нүүрсний хэрэглээг хязгаарлах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна” гэлээ.
Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг уг тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоотой дурьджээ. Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг учирамьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан хатгалгаа өвчин эзэлж байгаа ажээ. Ханиад хүрч хатгалгаа болох гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв гэжБОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ