Xорт утаа ихтэй 94 автобусыг илрүүлсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудад утааны тортогжилтыг нь үнэлэх шалгалтаар 94 автобуснаас хорт утаа ихтэй гэсэн зөрчил илэрчээ. Шалгалтыг нийслэлийн Тээврийн газраас өнгөрсөн сард явуулсан байна. Улмаар нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 18 аж ахуйн нэгжийн 436 их багтаамжийг автобусыг хамруулжээ. Улмаар 94 автобусыг илрүүлсэн байна.
Энэ дундаас “Тэнүүн огоо”, “ЗТН” нэгдүгээр бааз, “Эмсид”, ”Авто терминал” компаниудын автобуснаас хорт утаа, тортогжилт ихээр илэрчээ. Улмаар зургаан аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах, таван аж ахуйн нэгжийн тодорхой алба хаагчдад торгууль оногдуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ