Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг зөв хадгалж хэрэглэх зөвлөмж

Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалданавахдаа анхаарах зүйлс:

ØСав баглаа боодлын бүрэн бүтэн байдал

ØБүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх

ØХэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх

ØӨнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/

ØЯмар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/

ØҮнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах

ØХадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах

ØХудалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Эрхэм хэрэглэгч та:

·Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.

·Хэрэглэгч та шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ