Улаанбаатарт 11 хэм хүйтэн

2016 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Баруун аймгуудын нутгийнзарим газраар цас орно. Бусад нутгаарсолигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи их төлөв баруун хойнооссекундэд 5-10 метр, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур болон,Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод,Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:17 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөөтогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ