Замбараагүй тавьсан машиныг мөргөж зайлуулах зөвшөөрлийг хүсч байна

Онцгой байдлын болон түргэн тусламжийн машинд буруу тавьсан машинуудыг мөргөж зайлуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. “Известия” сонины мягмар гарагийн дугаарт бичсэнээр, Олон нийтийн танхимын (ОНТ) гишүүд Орос Улсын думд энэ асуудлаар явуулах хэлэлцүүлэг дээр ийм санаачлага дэвшүүлэх бодолтой байгаа ажээ.
ОНТ-ын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссын дарга, олон нийтийн “СтопХам” хөдөлгөөний удирдагч Дмитрий Чугунов сонины сурвалжлагчтай ярилцахдаа, дуудлагаар ирсэн шуурхай албаныхан хамаа намаагүй тавьсан машинуудаас болоод хэрэгтэй хаягийн дагуу цагтаа хүрч чадахгүй явдал цөөнгүй гардаг. Иймд онцгой байдал үүссэн нөхцөлд цаана нь хүмүүс амь эрсдэх аюултай юм гэж мэдэгдсэн байна.
“Онц байдлын яам болон түргэн тусламжийн машинууд хашаанд саадгүй нэвтэрч, түүний дотор дүрэм зөрчин тавьж, ороход саад учруулж байгаа машиныг мөргөж зайлуулах боломжтой байх ёстой” гэж Чугунов хэлээд, ийм нөхцөлд хохирлыг даатгалын компаниуд, харин эцсийн бүлэгт зам хаасан тээврийн хэрэгслийн эзэн төлөх ёстой гэжээ.
ОНТ-ын гишүүд, депутатууд болон даатгалын пүүсүүдийн төлөөлөгчид оролцож хэлэлцсэн дүнгээр буруу тавьсан машиныг эвдсэн хариуцлагаас яаралтай албадын жолооч нарыг чөлөөлөх санал бүхий тогтоолын төслийг Улсын думд оруулах юм байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ