Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00-13.30 цагийн хооронд Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд "Эрүүл аюулгүй ажлын байр" Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форум зохион байгуулагдах гэж байна.
- "Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ" сэдэвт үндэсний чуулган 09.30 цагт Корпорэйт зочид буудлын Конвэйншн төвд болно.
- 15.00 цагаас ЭМН-ын 2008 тоотод эрүүл мэндийн сэтгүүлчдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудал, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах тухай, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилно.
- Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох олон улсын Hard Rock Cafe сүлжээ Монгол улсын нийлсэл Улаанбаатар хотод салбараа нээж байгаатай холбогдуулан 16.00 цагаас Hard Rock Cafe Ulaanbaatar дээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордны Их танхимд болно.
- АНУ-ын алдарт жазз дуучин, төгөлдөр хуурч Чампиан Фултоны "The Great American Songbook" тоглолт 19.30 цагаас ДБЭТ-т болох гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ