Ирэх сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаa цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ