Ж.Батзандан: Нийгмийн даатгалын санг мануулахын тулд та нарыг томилж байгаа юм шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 4 гишүүнийг сонгох саналаа өгсөн юм. Нууц санал хураалтын дүнгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох чөлөөлөх асуудлаар санал хураалт явууллаа.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Д.Дулмаа, Ц.Отгонбаяр, Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний үүрэг ажлаас чөлөөлж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Оюунтэгш, Н.Алгаа, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Ц.Сүхбаатар, Т.Батзул нарыг томиллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ