Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан "Төмөр замын гарам, аюултай бүс-2" сэдэвт зөвлөлгөөн 09.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын "Б" зааланд болно.
  2. НҮБ-ын байранд Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслийн нээлтийн семинар 09.00-15.00 цагийн хооронд болно.
  3. 10.00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, цаг үеийн мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна.
  4. 11.00 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе" хэвлэлийн бага хурал зарлалаа.
  5. Шадар сайдын өрөөнд 11.00 цагаас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга Feng Min-г Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Онцгой байдлын тэргүүний ажилтнаар шагнах юм
  6. Blue Sky зочид буудлын “Диамонд” танхимд 11.00-14.00 цагийн хооронд иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Мэдээллийн зах” өдөрлөг болно
  7. Авто замын салбарын чанарын чуулга уулзалт 19.00 цагт Авто тээврийн үндэсний төвийн хурлын танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ