Дэлхийн ард түмний хэлний тухай сонирхолтой баримтууд

Манай гарагийн аль ч оронд түүний оршин суугчидтай хэл амаа ололцож болно. Ингэхийн тулд манай дэлхийн бүх хэл болон нутгийн аялгыг заавал мэдэх албагүй.

Дэлхийн ямар ч хүнтэй санаа зовохгүйгээр харьцахын тулд:

- орос,

- татар,

- хятад,

- англи,

- хинди,

- урду,

- бенгали,

- испани,

- япон,

- герман,

- франц,

- итали,

- индонез,

- португал,

- араб гэсэн ердөө 15 хэл мэдэх шаардлагатай гэж хэл шинжлэлийн эрдэмтэд ярьдаг аж.

Нийт хүн төрөлхтний 2/3-оос илүү нь эдгээр хэлээр ярьдаг байна. Харин нутгийн аялга хэлүүдээс хавьгүй олон юм. Африкт гэхэд л нэг мянга гаруй нутгийн аялга, Индонезид хоёр зуу гаруй нутгийн аялга байдаг ажээ. Мөн Оросын Кавказын бүс нутагт хоёр зуу гаруй ястан байдаг бөгөөд тус бүрдээ өөрийн аялгаар ярьдаг байна.

Энэ асуудлыг орон бүр өөр өөрийнхөөрөө шийдвэрлэдэг бөгөөд тухайлбал, 3000 гаруй арал дээр оршиж, хоёр зуун нутгийн аялгаар ярьдаг Индонез улс засгийн газрынхаа дэргэд “хэлний” тусгай комисс байгуулсан ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ