Шинэ нисэх буудлыг ирэх сарын 10-нд хүлээлгэж өгнө

Хөшигийн хөндийн Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ирэх нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр болжээ. Одоогийн байдлаар МХЕГ, ОБЕГ-ын техникийн комисс байгуулагдан техникийн үзлэг хийж баталгаажуулахаар ажиллаж байгаа аж.

Техникийн комиссын дүгнэлт гарсны дараа Иргэний нисэхийн ерөнхий газар туршилт хийх юм байна. Гэхдээ хүлээж авсан даруйдаа ашиглах боломжгүй гэнэ. Учир нь Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн тирминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гэсэн гурван барилга барих ёстой гэнэ. Тус гурван барилгын ажлыг ирэх онд дуусгаж ашиглалтад оруулах юм байна.

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы“Жайка”-гийн санхүүжилтээр 2013 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн уг бүтээн байгуулалтын ажил одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ