Самранд яваад сураггүй болсон иргэн олдоогүй байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн "Баруун моностой" гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрсөн 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг энэ сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газрын орчимд зохион байгуулж байна. Өчигдрийн 17:30 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоосон байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ