РИО-ТИНТО: МУ-ыг урд хөрштэйгөө экспортын асуудлаар ойлголцолд хүрэхийг хүлээж байна
БНХАУ-ын засаг захиргааны нэгжээс нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Оюутолгойн зэсийн баямжалын экспортоо түр зогсоогоод байгаа юм. Гаалийн онцгой тээвэрлэлтэд багтдаг зэсийн баяжмалыг нүүрстэй хамт нэг шугмаар хил гаргахад тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл үүсч, хил дээр удаан хугацааны зогсолт үүсэх тул дээрх шийдвэрийг гаргасан байдаг.
Одоогоор Оюутолгой зэсийн баяжмалын экспортоо хэдийд эхлүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Оюутолгойн зүгээс БНХАУ, Монгол Улс экспортын асуудлаар тодорхой шийдэлд хүрснээр зэсийн баяжмалын экспортоо үргэлжүүлэхээр хүлээж байгаа гэдгээ тодотгосон байна. Энэ талаар Рио-Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Бид ямар нэг асуудал гарч ирэх бүрт өмнөх Засгийн газартай хамтран ажиллаж, асуудлыг дор нь шийдэж байсан. Энэ удаад ч бас бид ямар ч эргэлзээгүйгээр энэ асуудлыг шийдэж чадна гэж бодож байна” гэж мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ