Өдөр бүр аспирин уухын ашиг тус нь хор учруулахаасаа илүү

Өдөр бүр аспирин уухын давуу тал нь жишээлбэл, ходоодны цус алдах магадлал зэрэг тийм эрсдэлтэй харьцуулахад илүү юм. Британийн Кардиффын их сургуулийн эрдэмтэд ингэж мэдээлжээ.

Эрдэмтэд бие махбодид аспирины үзүүлдэг нөлөөний тухай ном зохиолыг судалснаар, энэ эмийг өдөр бүр уух нь ходоодны цус алдах эрсдэлийг барагцаалбал 50 хувиар ихэсгэдэг хэдий ч, энэ цус алдалт үхэлд хүргэх аюултайг үнэмшилтэй нотолсон ямар ч баримт байхгүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Харин өдөр бүр аспирин уудаг хүмүүст хорт хавдар болон зүрх-судасны өвчин тусах эрсдэл 20-30 хувиар буурдаг байна.

Аспирин уух нь ходоодны цус алдалтаар нас барах аюулыг ихэсгэдэггүй, харин чухамхүү энэ аюул нь олон эмчийг өвчтөнүүдэд уг эмийг бичиж өгөхийг зогсооход хүргэж байсныг судлаачид нотолжээ. Өдөр бүр аспирин уух нь настай хүмүүст онцгой ашигтай. Учир нь зүрхний өвчин болон хорт хавдраар хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг бууруулдаг гэж судлаачид онцлон тэмдэглэж байна.

Өнөөдөр чухамхүү эдгээр өвчин нь нас баралт, хөгжлийн бэрхшээлийн гол шалтгаан болж байгааг эрдэмтэд дурджээ.

Хорт хавдартай өвчтөнүүд химийн эмчилгээ юмуу туяаны эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ бага тунгаар аспирин уух нь гэдэсний хавдартай өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 15 хувиар бууруулдагийг саяхны судалгаа бас харуулсан байна.

Шинжлэх ухааныолонхи түүвэр судалгаанд Кардиффын эрдэмдтийн хийсэн цуврал дүн шинжилгээ нь аспирин уухын ашиг тус эрсдэлээсээ илүү гэдгийн хамгийн үнэмшилтэй нотолгоо болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ