Ким Чен Уны шинэ жилийн цэсэнд юу орж вэ?

Өрнөдийн орнуудын оршин суугчдыг Шинэ жилдээ бэлтгэн дарс, оргилуун дарс худалдан авч байхад,Умард Солонгосын дээдсийн бүлгийнхэн баярт хавьгүй нүсэрбэлтгэж байна. Ким Чен Ун болон түүний шадар хамтран зүтгэгчдийн цэсэнд шар айраг болон баавгайн яс, цааны эвэр болон шавьжид суурилж хийсэн дарсорж байгааг гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олж мэджээ.

Ийм хачирхалтай найрлага бүхий дарс уусны дараа шартдаггүй байна гэж “Миррор” сонинд бичжээ.

Барын яс хэрэглэж хийсэн дарсУмардСолонгосын дээдчүүдийн дунд онцгой эрэлттэйбайдаг байна. Шошгон дээр нь бичсэнээс үзвэл, энэ дарс “их хүч тэнхээ”оруулдаг аж. Үүнээс гадна, энэ дарс үений өвчин болон толгойн өвдөлтөд шаналдаг хүмүүсттустай гэх.

Баавгайн ясаар хандалсан ликер мөн адил эмчилгээнийүйлчилгээтэйаж.Ийм ундаа нь 42 градусын хатуулагтай гэнэ.Нанчид хэтрүүлэн хүртсэний дараа дотроо засахад цааны эвэр болон хүн орхоодойн ханд маш сайн аж.“Танд шарталтын ул мөр огт үлдэхгүй” гэж Умард Солонгосынхатуу согтууруулах ундаа үйлдвэрлэгчид бичдэг байна.

Том жаран хөлтийн зөөлөн эдэд суурилан хийсэн ундаа үнэхээр эмчилгээний үр нөлөөтэйгэнэ.Өрнөдийн сэтгүүлчдийн бичсэнээр, ийм ханд нь Умард Солонгосын үндэсний өвд тооцогддог байна.

“Дарстай харьцуулвал, уг хандны амт өвөрмөц бөгөөд гэхдээ ревматизм, үений өвчин болон архаг ядаргаанд үүнээс илүү зүйл үгүй”хэмээн“шавьжны” хандны лонхон дээрх бичсэнийг “Миррор” сонинд дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ