Улаанбаатарт 11 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

. 2016 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 градус, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ