Хязгаарлагдмал боломжтой 250 хүүхдийн шинэ жилийг зохион байгуулна

Дэлхийн хотуудын шинжлэх ухаан хөгжлийн холбоо (WCSDA) олон улсын төрийн бус байгууллагын хамт олон өөрсдийн хийхээр төлөвлөсөн шинэ жилийн баяраа Монгол орныхоо ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ зориулж “ГАЦУУРХАН” нэртэй шинэ жилийн арга хэмжээ болгон зохион байгуулахаар тогтжээ.

Тэд ар гэрийн хүнд нөхцөлд амьдардаг, сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал 250 хүүхдийг урьж 12 сарын 12-ны өдөр 16.00 цагаас “Бест Вестерн Премьер” Туушин зочид буудлын 5 давхарын Соёмбо танхимд хамтдаа тэмдэглэхээр болсон байна. Тус байгууллага нь одоогоор 250 хүүхдийн хүлээн авалтын зардлыг бүрэн шийдвэрлэжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ