Цэргийн зориулалтын бүсүүд тогтоогдлоо

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай Монгол Улсын хууль, Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журмын холбогдох заалтуудыг баримтлан Зэвсэгт хүчний жанжин штаб, Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран ажиллаж Цэргийн зориулалтын бүсийг есөн байршилд тогтоож мэдээллийг 2017 оны 1 дүгээр сарын 05-нд хүчин төгөлдөр болох Нислэгийн мэдээллийн эмхтгэлийнAIRAC өөрчлөлтөөр гадаад, дотоодын хэрэглэгчдэд зарлалаа.

Цэргийн зориулалтын бүсүүд нь “ИНД73 Тусгай зориулалтын агаарын зай” дүрмийн дагуу ZMM гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр M үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэгдэнэ. ЗХЖШ, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал нь тухайн бүсүүдэд хяналт тавих эрх бүхий байгууллагын хувьд цэргийн зориулалтын бүсийн үйл ажиллагааны идэвхжлийг 24-өөс доошгүй цагийн өмнө Иргэний нисэхийн ерөнхий газарт мэдэгдэж, NOTAM-аар зарлуулж байх юм.

Агаарын тээвэрлэгчид, бусад агаарын зайнхэрэглэгчдэд цэргийн зориулалтын бүсүүдийн мэдээлэл, идэвхжлийн хугацааны мэдээлэл шуурхай хүргэгдэж байх нь цэрэг, иргэний нисэхийн байгууллагуудын харилцан ажиллагааны зохицуулалтыг эрс сайжруулж нисэхийн аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх ба цаашид цэрэг иргэний нисэхийн агаарын зайн менежментийн хамтын ажиллагаанд Flexible use of airspace зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгох юм.

tsereg irgen

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ