Эмийн зар сурталчилгаа зогслоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас телевиз, фм радио, веб сайтуудад хандаж хууль бус зар сурталчилгаа түгээхгүй байх талаар анхааруулга, зөвлөмжийг 11 дүгээр сарын сүүлчээр хүргүүлсэн аж.
Үүний үр дүнд зарим фм радиогоор түгээж байсан эмийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоожээ.
Цаашид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль бус зар сурталчилгаанд байнга хяналт тавьж ажиллах юм байна. Хэрэв олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус зар сурталчилгаан түгээж байвал энэ талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага 1800-1284, 51-266949 утсанд хандан мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжтой юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ