6,4 кг жинтэй хүү төржээ

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Жаргалант багийн иргэн Д.Ариунжаргал аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт 6 кг 470 гр хүү төрүүлжээ. Эмнэлгийн номоор 6 кг-аас дээш жинтэй төрсөн хүүхдийг "аварга хүүхэд" гэдэг юм байна. Эх хүүхдийн бие сайн байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн хавар Хөвсгөл аймагт 6 кг жинтэй хүү төрсөн байна. Эх, хүүд эрүүл энхийг хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ