Улаанбаатарт 14 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

2016 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 22-27 градус, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ