Машины цонхыг цантахаас хамгаалах энгийн арга

Цонх цантах нь ялангуяа өвлийн улиралд онцгой тулгамдсан шинжтэй асуудал болдог бөгөөд замын байдлыг үнэлэхэд төвөг учруулдаг билээ. Хөлрөх шалтгаан нь температурын ялгаанд байдаг.

1.Сонин

Сонины хуудсуудыг хянах самбарын дээр дэлгэн тавьж, арын суудал дээр дэвс. Агаарт байгаа чийг тэр даруй л сонинд шингэж, цонх тув тунгалаг болно.

2. Нимбэг

Тал нимбэгээр цэвэрхэн цонхны шилийг арчиж, дараа нь цонхны шилийг алчуураар сайтар зүлгэ. Цонхны шил хөлрөх гэдгийг та удаан хугацаагаар мартах болно.

3. Шүдний оо

Шүдний оо бол гэрлийн шилийг хамгаалах хэрэгсэл мөн. Харин цонхны шилэнд таарахгүй. Гэрлийн шилний гадаргуунд оо түрхээд, алчуураар арч. Гэрлийн шил цэвэрхэн байх нь хүйтэн сэрүүний улиралд аюулгүйгээр явах эх сурвалж мөнөөс мөн.

4. Живх

Дурдсан бүх аргаас хамгийн сайн нь болов уу. Задалж дэлгэсэн хэд хэдэн живхийг машины янз бүрийн буланд тавих нь салонд чийгтэж, цонхны шилийг бүүдгэр нойтон болгохоос лавтай хамгаална. Гэхдээ нялх нярай хүүхдээ живхгүй болгуузай!

5. Сахлынтос

Сахал хусахад хэрэглэдэг тосыг машиныхаа цонхны шилэнд нимгэн түрх. Дараа нь цаас юмуу алчуураар зүлгэж арч. Сахлын тос нь чийг ууршихаас сэргийлдэг хаалт бий болгож өгнө.

6. Кофе

Нунтаг кофег жижигхэн нүхтэй хуванцар саванд хий. Кофе нь машин доторхи чийгийг шингээдэг төдийгүй, аятайхан анхилуулан үнэр гаргадаг.

7. Төмс

Төмсийг уртааш нь хэд хэдэн хэсэг болгон зүсч, үүгээрээ машины цонхны шилийг дотор талаас нь арч. Ингэсний дараа ердийн алчуураар арчина. Цонхны шил хөлрөхөөс хамгаалах цардуулын хамгаалалтын хальс бэлэн болох нь энэ.

8. Давс

Цайны цаасан уутанд давс дүүргээд, цонхны ойролцоо тавь. Мөн ердийн цаасан дугтуй хийж болно. Машин дотор давс хичнээн их байх тусамүр дүн нь илүү сайн байх бөгөөд давс нь чийгийг гайхалтай сайн шингээдэг билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ