Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Цахилгааны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд албан ёсны дэмжлэг хүсч буй талаараа “Дашбаяр” ТББ-аас мэдээлэл хийнэ.

  2. 11.00 цагт Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран "Аюул дагуулсан 12 сар" хэвлэлийн хурлыг ГССҮТ-ийн хурлын танхимд зохион явуулах гэж байна.

  3. Ардчилсан намын төв байранд 11.00 цагт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.

  4. Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа 11.00 цагт БСШУСЯ-нд болно.

  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралын эсрэг нэгдэж тэмцэх талаар худалдаачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Өвлийн тууж киноны нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

  7. Н.Сома " Деэволюци " илтгэл 18.00 цагт УБ паласын ИХ танихимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ