Залруулга

Bataar.mn сайтад 11-р сарын 16-ны өдөр “Нөхрөө хөнөөлгөхөөр захиалга өгөөгүй нь тогтоогджээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн нь үнэнээс гажсан ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Энэхүү мэдээлэлд М.Энхшатар нь бүсадтай үгсэн хуйвалдаж Д.Бямбацогзолыг гэмт хэрэгт гүтгэсэн хэмээн дурдсан нь, мөн бодит үнэнийг нягтлалгүй олон зүйлийг буруу ташаа мэдээлсэн нь М.Энхшатарын нэр хүнд, ажил албанд нөлөөлөхүйц алдаа байсан учир сайтын зүгээс албан ёсоор хүлцэл өчье. Энэхүү залруулгыг эх сурвалж болон баримтууд дээр үндэслэн нийтэлж байгаа бөгөөд дахин энэ хэргийн талаархи мэдээллийг манай сайт олон нийтэд хүргэхгүй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ